2012-12-20
Танд гэж хэлэхэд

Эмэгтэй хүнийг шинжлэх ухаанаар шинжихүй
Нэр: Эмэгтэй хүн
Тэмдэглэгээ: Fm
Анх нээсэн хүн: Адам
Хувийн жин: Дундаж нь 60 кг. Зарим нэгдлүүд нь 40-120 кг.
... Физик шинж чанар: Ихэнхдээ уян зөөлөн. Буруу харьцвал тэр чигээрээ хатуурах нь бий. Бага температурт буцалдаг ч амархан хөрдөг.
Химийн шинж чанар: Au, Ag, Pt зэрэг үнэт мeталуудтай нэгдэх дуртай. Үнэт чулуутай мөн адил. Гэвч гэнэт дэлбэрэх аюултай. Этилийн спиртэд амархан ханадаг. Зарим шинж чанар нь шөнийн цагаар идэвхждэг.
Хэрэглэх салбар: Гоёл чимэглэлийн үйлдвэрлэлд өргөн хэрэглэнэ. Хир буртаг арилгах чадвар сайн. Нийтийн болон гэрийн хоолны салбарт эрэлт ихтэй. Хүний биеийн ядаргааг арилгаж стресс тайлна, буруу хэрэглэвэл эсрэг үйлчилгээтэй.
Өнгөний хувирал: Хэрвээ тайван байдал нь алдагдсан, эс бол тэсрэхийн өмнөхөн, эсвэл дэргэд нь ижил төрлийн илүү чанартай элемент байвал улаан ягаан болж хувирна.
Аюулгүй ажиллагаа: Буруу эдэлж буруу харьцвал орчин тойрондоо аюултай. Нэг хүнд нэг л загвар байх ёстой. Хэрвээ олон загвар зэрэг хэрэглэх бол бие биетэйгээ харших тул тус тусад нь хадгална
Via: хэн нэгэн


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax